Булганы зам дээр осол гарч хоёр хүн энджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Булганы зам дээр осол гарч хоёр хүн энджээ

Булган
аймгийн Дашинчилэн сумын авто зам дээр өглөө 06.00 цагт зам тээврийн
осол  гарчээ. Twitter-т бичсэн эл мэдээллийн дагуу Булган аймгийн
Цагдаагийн хэлтэстэй утсаар холбогдон тодрууллаа. “Өглөө 08.00 цагт тус
цагдаагийн газарт эл ослын талаар дуудлага ирсэн. Осол Гурванбулаг
сумаас хойш орших зам дээр гарсан. Одоогоор ямар машинтай хэчнээн хүн
зорчиж явсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Манай албаны
хүмүүс дуудлагын дагуу тус газар руу явсан. Булганаас Гурванбулаг сум
руу 150 км явж хүрнэ. Гурван цагийн дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье”
хэмээв. Харин Twitter-т 09.00 цагт тус ослын талаар “Портер маркийн авто
машин дөрвөн зорчигчтой явсан бөгөөд үерын улмаас идэгдэн тасарсан авто
зам дээр осол болж, газар дээрээ хоёр хүн эндсэн. Цагдаа, түргэн
тусламж одоогоор ирээгүй байна. Замын унаагаар хоёр хүнийг ойролцоох 50
км-т орших суурин руу авч явлаа” гэж бичсэн байлаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж