Сүмочдын хөгжилтэй агшин

Хуучирсан мэдээ: 2016.12.28-нд нийтлэгдсэн

Сүмочдын хөгжилтэй агшин

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны 2017 оны нэгдүгээр сарын “Хацү” башё ирэх ням гаригт Токио хотноо эхэлнэ. Эдгээр өдрүүдэд сүмочид хэдийнэ бэлтгэлдээ ороод байна.

Өнгөрөгч буй 2016 оны зургаан башё их сонирхолтой болсон. Учир нь хоёр башёд япон бөх түрүүлж, аваргатай болох найдвар төрүүлсээр өндөрлүүлсэн. Тодруулбал нэгдүгээр сард Котошёогикү, есдүгээр сард Гоэйдо нар түрүүлж, эзэн хааны цомыг хүртсэн түүхтэй. Тэдний хувьд анх удаа дээд зиндаанд түрүүлсэн. Тэгвэл монгол аваргууд ээлжлэн даваагаа ахиулсан. Хакүхо М.Даваажаргал 37 дахь, Харүмафүжи Д.Бямбадорж 8 дахь түрүүгээ авсан бол Какүрюү М.Ананд гурван дахь түрүүгээ хүртсэн гээд монголчуудын ялалт үргэлжилсээр байна.

Ингээд оны төгсгөлд сүмогийн үлэмж биетнүүдийн хөгжилтэй агшнаас хүргэж байна.

 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж