Шинэ жилийн баярыг угтаж Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа 2016 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр А/450 дугаар захирамж гарган бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Дүүргийн Тамгын газар, харьяа хэлтэс албад, 28 хороо болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийтлэг үйлчилгээний газрууд, Сууц өмчлөгчдийн холбоод, худалдаа, үйлчилгээний цэг салбар, цэргийн анги нэгтгэлүүд хуваарилагдсан газар болон орчныхоо 50 метр газрын цас, мөсийг хусч цэвэрлэсэн юм. Өнөөдрийн их цэвэрлэгээнд 558 байгууллагын 2528 хүн оролцож, нийт 58700 метр квадрат талбайн хог болон цас, мөсийг арилгаж цэвэрлэлээ. Мөн 157,2 тн цас, мөс, хог хаягдлыг 30 машинаар 63 удаагийн рейсээр ачиж тээвэрлэв.
Түүнчлэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид их цэвэрлэгээнд хяналт тавин ажиллав. Хороод цас мөс цэвэрлэх их цэвэрлэгээг амралтын өдрүүдэд тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: БЗД