Жүдочид дэлхийн аваргын бэлтгэлээ базааж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Жүдочид дэлхийн аваргын бэлтгэлээ базааж байна

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сарын 23-28-нд Францын нийслэл Парис хотноо болно. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан өнөө жилийн дэлхийн аваргын бэлтгэлээ базаахаар Орхон аймгийн нутагт байрлах БТСГ-ын харьяа “Олимп” баазад нэгдсэн бэлтгэлд гараад буй. Цагаан өмсгөлтнүүд энэ сарын эхээр “Олимп” баазыг зорьсон бөгөөд наймдугаар сарын 12-нд нийслэлд ирэх ажээ. Улмаар наймдугаар сарын 14-нд Францыг зорих юм байна. Дэлхийн аваргад зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн хараахан тодроогүй байгаа юм.

Сонирхуулахад, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлбэл аваргын алтан медалиас гадна чансаагаа 500 оноогоор ахиулах боломжтой юм. Түүнчлэн мөнгө, хүрэл медалийг 300 ба 200 оноо дагалдах бол тавдугаар байрт шалгарсан тамирчин 100, долдугаар байрт 80 гэхчилэн буурсаар дэлхийн аваргын татамид ганц ялагдсанаар тэмцээнээ дуусгасан ч дөрвөн оноо авна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж