Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллого явагдаж дууссан байна. Жилийн эцсийн байдлаар Орхон аймагт нийт 134 мянган толгой мал тоологдсон нь өнгөрсөн оноос 11,9 хувиар буюу 14мянган 320 толгой нэмэгдсэн байна.
Тухайлбал адуу 24,1%, үхэр 12,5%, хонь 9,4%, ямаа 11,9% нэмэгджээ. Манай аймаг цөөн тооны тэмээтэй бөгөөд өнгөрсөн жил 21 толгой тэмээ тоологдсон бол энэ жил 38 толгой тэмээ тоологджээ.
Тэжээвэр амьтны тооллогын мэдээгээр жилийн эцсийн байдлаар 448 толгой гахай, 1500 гаруй тахиа шувуу, 313 бүл зөгий тоологдсон байна. Нийт 800 малчин өрх дээр мал тоологдсон, малчин өрхийн тоо өмнөх оноос 45 айл өрхөөр нэмэгдсэн дүнтэй байгааг аймгийн статистикийн хэлтсээс мэдээллээ.
Мал тооллогын ажлын хүрээнд мөн малчдаа эргэх ажил зохион байгуулагдсан бөгөөд өвөлжилтийн байдал хүндэрсэн байдалтай байна. Иймээс малчдад туслах аян өрнүүлэхээр шийдвэрлэж Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газраас бүх багуудад албан тоотыг хүргүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN