Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай хүүг зэрлэгээр хөнөөсөнд харамсч байгаагаа илэрхийлээд, ямар ч шашин, соёлд ийм зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн мэдэгджээ. Ноён Карзай орон нутгийн удирдлагуудад эл хэргийн мөрөөр шалгаж, буруутай этгээдийг даруй баривчлахыг үүрэг болгосон байна. Амиа алдсан хүүг өнгөрсөн баасан гаригт хулгайлсан бөгөөд хэзээ амийг нь хороосон нь тодорхойгүй байгаа аж.
Сүүлийн үед орон нутгийн албан хаагчдыг Талибанчуудыг эсэргүүцэгчдэд хэмээн үзэж, тэдэн рүү чиглэсэн халдлагын тоо олширч байгаа энэ үед дээрх харамсалтай хэрэг гарчээ. Түүнчлэн энэ хэргээс долоо хүрэхгүй хоногийн өмнө ноён Карзайгийн эцэг нэгтэй дүү Ахмед Вали Карзайг гэрт нь хороосон хэрэг гарсан билээ. НАТО өнгөрсөн долоо хоногт Хелманд мужаас цэргээ татаж, уг мужийг орон нутгийн удирдлагуудын мэдэлд хүлээлгэн өгсөн юм.