Москвад галт тэрэгний буудлуудад бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.26-нд нийтлэгдсэн

Москвад галт тэрэгний буудлуудад бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлжээ

ОХУ-ын нийслэл Москва хотод тэсрэх бөмбөг дэлбэлж болзошгүй аюулаас сэргийлж сэжиг бүхий газраас 3000 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Оросын нийслэл хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй галт тэрэгний буудлууд болох Казаньский, Ленинградский болон Ярославский зогсоолын зорчигч болон ажилтнуудыг нүүлгэсэн байна.

“Казаньский болон Ленинградский төмөр замын буудалд тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэсэн сүрдүүлэг ирсэн тул дээрх хоёр цэгээс иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Ярославский буудлаас мөн 750 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Үнэрч нохой ашиглан тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй ул мөрийг шалгаж байна” гэж албаны эх сурвалж мэдэгдсэн талаар РИА Новости мэдээлжээ.

Дээрх гурван буудал нь хоорондоо ойр зайд байрладаг бөгөөд Москва хотын оршин суугчдын өдөр тутамдаа зорчдог хөл ихтэй газрууд ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж