Баяраар ажиллах газрууд

Хуучирсан мэдээ: 2016.12.28-нд нийтлэгдсэн

Баяраар ажиллах газрууд

Шинэ жилийн баяраар улс даяар дөрөв хоног амрахаар зохицуулсан билээ. Тиймээс энэ хугацаанд иргэдийг аюулгүй, амар тайван баярлах, болзошгүй эрсдэл тохиолдсон үед тусламж үзүүлэх зорилгоор үйлчилгээний байгууллагууд жижүүр гарган ажиллахаар хуваариа гаргажээ.

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД 10-16 ЦАГИЙН ХООРОНД АЖИЛЛАНА

Шинэ жилийн өдрүүдэд эмнэлгийн байгууллагууд хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдалд ажиллана гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ныг хүртэл өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллах юм байна. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төвүүд мөн дээрх цагийн хуваариар ажиллах юм байна.

Шинэ жилийн үеэр олон хоног амрах учраас эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах ороох боох материал, өвчтөний хэрэгцээний зүйлсийг нөөцлөх, болзошгүй гамшиг ослоос сэргийлж ажиллахыг эмнэлгүүдэд үүрэг болгожээ. Мөн түргэн тусламжийн төв, дүүргийн хүүхдийн эмнэлгийн бэлэн байдлыг хангаж, хэвтэн эмчлүүлэх орны нөөцтэй байхыг үүрэгдсэн байна.


ЦАГДААГИЙНХАН “ШИНЭ ЖИЛ” АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд иргэдийг хэрэг зөрчлөөс хамгаалах үүднээс “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг эхлүүлжээ. Энэ хүрээнд баярын өдрүүдэд ажиллах юм. Одоогоор нэгдсэн арга хэмжээний эхний 20 хоногт нийтдээ 27 мянган дуудлага хүлээж авсан байна. Үүний 900 гаруй нь гэмт хэргийн шинжтэй юм байна. 48 хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлжээ. Энэ дундаа халаасны хулгай 42, дээрмийн хэрэг 37, булаалт 23, машины зогсоол дахь хулгай 102, баар ресторан дахь хулгай 10 бүртгэгджээ.

Мөн нийслэлд гэмт  хэрэг зөрчлийг бууруулахаар хэв журмын эргүүл ажиллуулж эхэлжээ. Эргүүлийг нэгдүгээр сарын 1-нийг хүртэл ажиллуулах юм байна. Одоогоор ийслэлд 1459 эргүүл ажиллаж байгаа аж. Улмаар эргүүлийн илрүүлсэн мэдээллийн мөрөөр шалгалт хийж нийтдээ 920 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцжээ. Одоогоор хэв журмын эргүүлд 183 сая төгрөгийг зарцуулсан байна.

Баяр ёслолын өдрүүдэд хулгай дээрмийн хэрэг нэмэгддэг тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЁР КОМПАНИАС САЛЮТ АВААРАЙ

Нийслэлийн онцгой байдлын газраас шинэ жилийн баярыг угтсан шалгалтаа арванхоёрдугаарс арын 12-ноос эхлүүлжээ. Энэ хүрээнд зах худалдааны төвүүдээс зөвшөөрөлгүй худалдаалж байсан 16 пиротехникийн хэрэгсэл, 500 ширхэг бенгалын гал, динамик 200 ш, оргилуур салют 55 ширхэгийг тус тус хураан авчээ. Улмаар 550.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авсан байна.

Шинэ жилийн өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл буюу салютыг зориулалтын бус, гар дээрээс авч, задлахдаа түлэгдэж, гэмтэх тохиолдол гарч байгааг иргэдэд сануулж байна. Тиймээс иргэдийг зөвшөөрөлтэй хоёр компаниас салют худалдаж авахыг санууллаа. “Очир Ундраа”, “Протек” гэсэн хоёр компани л салют, пиротехникийн хэрэгсэл худалдаалах зөвшөөрөлтэй юм байна. Тиймээс иргэдийг болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалж зөвшөөрөлтэй, баталгаатай газраас салют авахыг санууллаа.


СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААС 32 АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ

Арванхоёрдугаар сарын 31-нд 23:00-00:30 цагийн хооронд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд Сүхбаатарын талбайгаас тодорхой чиглэлийн автобусыг 18 чиглэлд явуулахаар зохицуулжээ. Цэнгүүн өндөрлөх 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 32 автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С”  зогсоолоос дараах суурьшлын цэгүүд рүү үйлчилнэ. Автобусны хуваарийг ЭНД-ээс харна уу.


ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АМРАЛТЫН ӨДРӨӨР ИНГЭЖ АЖИЛЛАНА

Шинэ оныг угтан дөрвөн өдөр амрах зохицуулалтыг Засгийн газраас хийсэн билээ. Тэгвэл эдгээр баярын өдрүүдэд ажиллах томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн доорх цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

“Хар хорин” худалдааны төв

  • Арванхоёрдугаар сарын 29,30-нд 07.00 – 18.00 цаг хүртэл ажиллана
  • Арванхоёрдугаар сарын 31-нд 07.00 – 15.00 цаг хүртэл ажиллана
  • Нэгдүгээр сарын 1,2-нд амарна

“Нарантуул” худалдааны төв

  • Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 10.00-19.00 хүртэл ажиллана
  • Нэгдүгээр сарын 1-4 хүртэл амарна

“Бөмбөгөр” худалдааны төв

  • Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 09.00-20.30 хүртэл ажиллана
  • Нэгдүгээр сарын 01-нд амарна

Барс худалдааны төв

  • Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдээр 07.00-17.00 цаг хүртэл ажиллана

“Сандэй Плаза” худалдааны төв

  • Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 10.00-22.00
  • Нэгдүгээр сарын 1,2-нд амарна

“Миний сүлжээ дэлгүүр”- ийн салбарууд

  • Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 08.30-23.00 хүртэл ажиллана
  • Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хуртэл ажиллана

“Номин Холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд

  • Бүх өдрүүдэд 09.00-22.00 цаг хүртэл ажиллана

“E Mart” худалдааны төв

  • Арванхоёрдугаар сарын 29,30-ний өдрүүдэд 10.00-23.00 цаг хүртэл ажиллана
  • Арванхоёрдугаар сарын 31-нд 10.00-22.00 ажиллана
  • Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 цаг хүртэл ажиллана

“Боса” сүлжээ дэлгүүрүүд

  • Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 07.00-22.00 цаг хүртэл ажиллана
  • Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хүртэл ажиллана

“Сансар” сүлжээ дэлгүүрүүд

  • Өдөр бүр 08.00-00.00 хүртэл ажиллана

Меркури худалдааны зах

  • Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 10.00-19.00 хүртэл ажиллана
  • Нэгдүгээр сарын 1-нд амарна.

Б.ЗАЯА, Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж