Путины онцолсон топ 10 сэдэв

Хуучирсан мэдээ: 2016.12.26-нд нийтлэгдсэн

Путины онцолсон топ 10 сэдэв

Оросын ерөнхийлөгч  Владимир Путины  оны эцэст зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал өнгөрсөн баасан гаригт /2016.12.23/ болж, гурван цаг 50 минут үргэлжлэв. Энэ үеэр Путин 50 орчим асуултад хариулжээ. Сэтгүүлчдийн асуултууд уламжлал болсон эдийн засаг, нийгмийн сэдвээс эхлээд шатрын спортыг дэмжих, Путины ажлын өрөөн дэх роботууд гээд өргөн хүрээг хамрав. Оросын төрийн тэргүүний өгсөн хариултууд дотроос 10 гол сэдвийг онцлон хүргэе.

1. Оросын эдийн засгийн байдал. Ерөнхийлөгч Путин Оросын эдийн засгийн байдлын талаар уламжлал ёсоор тойм мэдээлэл хийгээд, хэд хэдэн чухал тоог тэмдэглэв. Тодруулбал, инфляци, төсвийн тэнцвэрт байдлыг онцолжээ. Инфляци нь жилийн дүнгээр 5,5 хувьд байх ажээ. Харин төсвийн алдагдал 3,7 хувьд хүрэх ба өнгөрсөн оны 2,6 хувиас бараг нэг хувиар нэмэгдсэн нь байж болох төвшин гэж Путин хэлэв.

Фото: © L!FE/Марат Абулхатин

2. Хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн хөгжилд тэр онцгой анхаарлаа хандууллаа.  Орост хөдөө аж ахуйн машин механизмын үйлдвэр хурдтай хөгжиж байгааг тэр хэлэв. Владимир Путин энэ салбарыг төрөөс үргэлжлүүлэн дэмжинэ гээд, ингэснээр харин төрөөс тэжээлгэх сэдэл байх ёсгүйг сануулав. Зах зээлийн журмаар өрсөлдөх ёстой гэж тэр хэлсэн байна. 2017 онд хөдөө аж ахуйн машин механизмын салбарт төрөөс 7,5 тэрбум рубль зарцуулах бол нийт хөдөө аж ахуйн салбарт 216 тэрбум рубль төсөвлөжээ.

3. Тавдугаар сарын зарлигууд ба нийгмийн салбар. Нийгмийн өмнө  хүлээсэн үүргээ биелүүлэх нь улсын нэн тэргүүн чиглэл гэж Путин онцлоод, төсөвт бүгдийг суулгасан гэв. Тухайлбал, бүх тэтгэврийнхэнд нэгэн зэрэг 5000 рубль өгнө гэлээ.

4. ОХУ-ын эсрэг чиглэсэн гадаад бодлого. Хакер ажиллагаанд АНУ Оросыг буруутгасан нь өнөөгийн АНУ-ын засаг захиргаа, Ардчилсан намын удирдлагууд өөрсдийн алдаа дутагдлыг гадны хүчинд тохох гэсэн оролдлого гэж мэдэгдэв. 

Фото: © L!FE/Марат Абулхатин

5. Экологи ба хүрээлэн буй орчны хамгаалалт. 2017 оныг ОХУ Экологийн жил болгон зарласантай холбоотойгоор мод тайрахыг хязгаарлах, ой модыг хамгаалах хуулийг  чангатгах, гэхдээ энэ салбарын үйлдвэрлэлийн ажлын байрыг хэвээр хадгалах нь чухал гэж Путин хэлэв. Мөн  тэрбээр агаар мандалд хүлэмжийн хийн хаягдлыг багасгах Парисын гэрээг сахих нь чухал гэж онцолжээ.

6. Үндэсний бие даасан байдлын асуудал. Тохиролцоонд хүрэх хүсэл, сөргөлдөх эрмэлзэл байхгүй байгаа ч бие даасан байдлын төвшинг эрсдлийн технологи, санхүү мөн чансааны аентлагуудын төвшинд  өндөржүүлэх ажлыг явуулах нь чухал гэлээ.

7. Улстөрийн дотоод блокийн асуудал. Бүс нутгийн удирдлагуудын өөрчлөлт, түүний улс төрийн карьерын ирээдүйн талаар түүнээс ихээхэн асуув. Путин 2018 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх талаар гүн  гүнзгий дүгнэлт хийж байж шийднэ. Мужийн захирагч нарын цус сэлбэлт зайлшгүй чухал гэдгийг тэр онцолж байв.

8. Эх оронч үзлийн талаар бас л онцолсон юм. Екатеринбургийн  Ельцин төвийн ажиллагааг найруулагч Никита Михальков шүүмжилсний дараа мандсан дуулианы талаар  тэр хариулахдаа тодорхой асуудал байгааг хэлээд Оросын түүх тэнд бодитоор ерээд он руу хазайхгүйгээр хийдэх нь мэдээж гэж дуулгав.

Фото: © L!FE/Марат Абулхатин

9. Цэргийн хүчин чадал. Зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ давалгааны талаар гадаадын сурвалжлагчид их сонирхсон юм. АНУ л Пуужингийн дотолгооноос хамгаалахыг хязгаарлах гэрээнээс 2001 онд гарч зэвсэглэлийг нэмэгдүүлэх шинэ  давалгааг өдөөсөн гэлээ.  Түүний хариуд нь Орос цөмийн зэвсгийг хүргэх, эсэргүүцэн хамгаалах хэрэгслээ шинэчлэн сайжруулж эхэлсэн гэж тэр мэдэгдэв. Гэхдээ Оросын цэргийн зардал 2011 онд ДНБ-ний 2,7 хувь байсан бол одоо 4,7 хувь болсон, харин 2017 онд 3,3 хүртэл буурна. 2019 он гэхэд 2,8 хувьтай болох гэнэ. Тэр нь арми, флотыг зэвсэглэж, зохих төвшинд барихад хангалттай бөгөөд эдийн засагт дарамт болохгүй  гэж тэр онцолж байлаа.

10. Төрийн албан хаагчид даруухан байх ёстой. Төрийн албан хаагчид, төрийн компанийн топ-менежнерүүдийн ашиг орлогын талаарх асуултад тэр хариулахдаа, даруухан байж, улс орныхоо өнөөгийн эдийн засгийн байдалтай өөрсдийн зарлагыг нарийн зохицуулах  ёстой гэж байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж