Япон улсын төслийн бус буцалтгүй тусламжийн хуримтлалын сангийн 723.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Өргөн суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг “Мөнх өргөө” ХХК гүйцэтгэж, 2016 оны 11 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн.
Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж, нээлтэд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Өргөн сумын ИТХ-ын дарга М.Одгэрэл, Өргөн сумын Засаг дарга Ж.Сүхбаатар болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.
ЭХ СУРВАЛЖ: DORNOGOVI.GOV.MN