Дундговь аймгийн наадам 28-30 өдрүүдэд болно

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Дундговь аймгийн наадам 28-30 өдрүүдэд болно

Дуу хуурын өлгий нутаг хэмээгддэг Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн их ой тохиох гэж буйг нутгийн зон олон бэлтгэл сайтай, сэтгэл өөдрөг хүлээн сууна. Дундговь аймаг нь 15 сумтай. Сум бүр өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд их ойдоо  бэлэг барих олон сайхан бүтээн байгуулалтыг бий болгосон хөрөнгө оруулалтын жил байлаа хэмээн нутгийн ард үзэж байгаа юм. Тус аймагт энэ жил 16 тэрбумын бүтээн байгуулалт хийгдэж ихэнх ажил  нь ашиглалтанд орсон юм. Тус ажлуудаас дурдвал, 1988 онд ашиглалтанд орсон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэгдсэн байранд 300 гаруй сая төгрөгийн засвар, төв талбайдаа Дэлгэр хангай сумын уугуул, Богд хаант Монгол улсын Сангийн яамны анхны сайд, Түшээт хан аймгийн дарга асан, цогт эх оронч Гааданбалын Чагдаржавын морьтой хөшөөг босгож хүндэтгэлтэйгээр нээсэн, Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн дотуур байрны барилга ашиглалтанд орж хэд хэдэн сургууль, цэцэрлэгт их засвар хийж 6,2 тэрбум төгрөг зарцуулсан, хамгийн сүүлд л гэхэд аймгийн төвдөө хүүхэд багачуудад зориулсан паркийг ёслол төгөлдөр нээжээ.

Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойдоо зориулж тус аймгийхан 700 морин хуурч, уртын дуучид оролцсон бага наадмыг тун удахгүй зохион байгуулах гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж