Дархан-Уул аймгийн Засаг даргад Дархан сумын иргэн Туяа Гемодиализ эмчилгээний хэсгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахыг хүссэний дараа мөн энэ үеэр уг хэсгийн ажил байдалтай танилцсан юм. Манай аймгийн тухайд энэхүү бөөр орлох аппаратад нийт 20-н иргэн 7 хоногт 3 удаа ордог ажээ. Эдгээр иргэд 3-н сард нэг удаа дэлгэрэнгүй шинжилгээнд хамрагддаг бөгөөд үүнийг зөвхөн хувийн эмнэлэг хийдэг ажээ. Тиймээс энэхүү шинжилгээнд орох төлбөрийг төрөөс даах мөн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас тухайн өвчний ар гэрийн аль нэг гишүүнийг өвчтөн асрах тэтгэмжид хамруулах хүсэлтийг тавилаа. Уг асуудлыг холбогдох шатанд нь шийдвэрлэх гарцыг хайхаар болсон юм.
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN