Нийсэлд 131 хүн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Нийсэлд 131 хүн эрүүлжүүлэгджээ

Өнөгрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 718 мэдээллийг хүлээн авч, шалгажээ. Үүнээс  гэмт хэргийн шинжтэй 28 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 28 хэргийн 24-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Энэ хоногт нийслэлд хулгайн дөрөв, бусдын биед гэмтэл учруулсан нэг, танхайрсан хоёр, зам тээврийн хэрэг 14, осол 26 бүртгэгдэж, 19 хүн гэмтжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн тавдугаар хороонд орших “Голден парк” хотхонд бусдад хутгалагдсан хүн байна гэсэн мэдээллийг авч шалгахад, уг хорооны иргэн 20 настай эмэгтэй С найзуудтай архи ууж байгаад агсан тавьж, өөрийнхөө зүүн гарын шуунд хутгаар гурван удаа зүссэнийг тогтоон, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна гэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ. Мөн өнгөрсөн хоногт нийслэлд 131, орон нутагт 15 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж