2016 онд Дархан-Уул аймгийн 5 ААН, байгууллага нь 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргажээ. Үүнд: “Дархан Нэхий” ХК нь 47591 ш үхрийн хөх шир, 9988 ш сарлагийн хөх ширийг Тайланд, Итали, Испани улсад, Таймлесс ХХК нь 21736 ширхэг эсгий шаахай, эсгий олбогон бүтээгдэхүүнийг Норвеги улсад, “Баатарууд Тэнгэр” ХХК нь 593,3 тн адууны мах, 800 тн үхрийн мах, “Дархан Меат Фүүдс” ХХК нь 120 тн адууны мах, 20 тн үхрийн махыг ОХУ-ын Буриад улсад, 1225 тн адууны махыг БНХАУлсад, “Монгол Алтан Тос” ХХК 818900 ш ургамлын тосыг БНХАУлсад тус тус экспортлов.
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN