Яаралтай түргэн тусламжийн машинтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Яаралтай түргэн тусламжийн машинтай боллоо

Нийслэлийн эмнэлгүүд болон зарим аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд яаралтай түргэн тусламжийн машины түлхүүрийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өнөөдөр гардууллаа. Клиникийн эмнэлэг,  нэгдсэн эмнэлгүүдэд нэг бүр нь 39 сая 900 мянган төгрөгийн үнэтэй дөрвөн автомашин, зарим аймаг, сумдын эмнэлэг, төвүүдэд тус бүр нь 33 сая 500 мянган төгрөгийн үнэтэй автомашины түлхүүрийг гардуулсан юм.

Түргэн тусламжийн машиныг нийслэлийн томоохон эмнэлгүүд болох Гэмтэл согогийн үндэсний төв, Улсын клиникийн II эмнэлэг зэрэг нийт есөн эмнэлэгт, орон нутгийн таван эмнэлэгт гардуулсан байна. Тухайлбал, Хэнтий, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Баян-Өлгий, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга нар яаралтай түргэн тусламжийн машины түлхүүрээ гардан авлаа. Эдгээр түргэн тусламжийн машин нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, яаралтай түргэн тусламжийн машинд байх ёстой төхөөрөмж багтсан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж