
Түргэн тусламжийн машиныг нийслэлийн томоохон эмнэлгүүд болох Гэмтэл согогийн үндэсний төв, Улсын клиникийн II эмнэлэг зэрэг нийт есөн эмнэлэгт, орон нутгийн таван эмнэлэгт гардуулсан байна. Тухайлбал, Хэнтий, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Баян-Өлгий, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга нар яаралтай түргэн тусламжийн машины түлхүүрээ гардан авлаа. Эдгээр түргэн тусламжийн машин нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, яаралтай түргэн тусламжийн машинд байх ёстой төхөөрөмж багтсан аж.