ОХУ энэ намар 92 тонн үр хураан авна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

ОХУ энэ намар 92 тонн үр хураан авна

Оросын үр тарианы холбооноос 2011 онд ОХУ харьцангуй ургац арвин байх талаар мэдэгдлээ. ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам энэ оны эхээр 85-аас 90 сая  тонн үр хураан авна гэсэн урьдчилсан тооцоог гаргаж байсан ч, одоогийн байдлаар 89-өөс 92 тонн үр хураан авах боломжтой болсон талаар даваа гаригт болсон ОХУ-ын Үр тарианы холбооноос хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг Синьхуа агентлаг мэдээлжээ.

Он гарсаар ОХУ-д цаг агаарын байдал тогтуун байж, элдэв байгалийн гамшиг нүүрлэхгүй байгаа нь арвин ургац хураан авах бололцоог олгож байгаа юм. Түүнчлэн энэ онд ОХУ-ын үрийн хэрэглээ 70 сая тонноос хэтрэхгүй төлөвтэй байна. Харин элбэг дэлбэг ургац хураан авах нь нэг талаас сайн хэрэг ч, үрийн үнийн асуудал маргаан үүсгэж болзошгүй гэж Үр тарианы холбооноос анхааруулж байгаа ажээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж