Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болон амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Энэ дагуу нэгдүгээр сарын 1-н буюу өнөөдөр ч дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, машин бүр замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
Шинэ оны эхний өдөр замын хөдөлгөөн сэлүүхэн, машин багатай. Гэхдээ замын цагдаагийн шалгалт чангарчээ. Цагдаа нар хөдөлгөөнд оролцож буй машин бүрийг зогсоож, жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж байна.
Д.УУДАМ