Дэлхийн хамгийн өндөр гүүр Хятадад нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.12.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр гүүр Хятадад нээгдлээ

1341 метр урт энэ гүүрийг 144 сая ам.долларын өртгөөр бүтээжээ.

Дэлхийн хамгийн өндөр гүүр Хятадад нээгдлээ. Бэйпанжян гүүр нь Хятадын  баруун өмнөд бүс нутгийн уулархаг хоёр мужийг холбох бөгөөд газраас дээш 565 метрт орших, 1341 метр урт ажээ. Энэ гүүр ашиглалтад орсноор аялагчид Юннань мужийн Суаньвэй хотоос Гуижоу мужийн Шуичен хот хүрэхэд ердөө нэг цагийн хугацаа хангалттай гэнэ. Өмнө нь дээрх чиглэлд дөрвөн цаг зарцуулдаг байжээ.

Юннань мужийн удирдлагуудын хэлснээр гүүр барих ажил гурван жил үргэлжилсэн бөгөөд нийт 144 сая ам.доллар /нэг тэрбум юань/-ын өртгөөр босчээ.

Бэйпанжян гүүр нь Юннань болон Гуижоу мужийг холбох ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж