Хориг арга хэмжээ нь Орос, Америкийн харилцааг бусниулах зорилготой

Хуучирсан мэдээ: 2016.12.30-нд нийтлэгдсэн

Хориг арга хэмжээ нь Орос, Америкийн харилцааг бусниулах зорилготой

Фото: Twitter.com/RusEmbUSA

Барак Обамагийн засаг захиргаанаас Оросын эсрэг шинэ хоригийг авч байгаатай холбоотойгоор Вашингтон дахь Оросын ЭСЯ мэдэгдэл хийн энэ шинэ хориг арга хэмжээ нь Орос, Америкийн харилцааг бусниулахад чиглэгдсэн гэлээ.

Арванхоёрдугаар сарын 29-нд зарлагдсан хориг арга хэмжээ нь Орос-Америкийн хоёр талын харилцааг бусниулахад чиглэгдсэн. Түүнд хариу арга хэмжээ авах болно гэж ЭСЯ-ны албан ёсны сайт ба “твиттер” дэх микроблогуудад өгүүлжээ.

Элчин сайдын яамны мэдэгдэлд, Оросыг АНУ-ын сонгуулийн кампанид хутгалдан оролцож нөлөөлсөн гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй хэмээн онцолжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж