2011 оны бадминтоны ДАШТ Лондонд болно

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

2011 оны бадминтоны ДАШТ Лондонд болно

2011 оны бадминтоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг Лондон хот авчээ. Английн алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд дэлхийн аваргын тэмцээн болох бөгөөд ирэх жилийн наймдугаар сарын 8-14-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Уг цэнгэлдэхэд мөн “Лондон-2012” олимпийн наадмын бадминтоны тэмцээн зохиогдох бөгөөд олимпийг зохион байгуулагчид Стратфордод дахин цэнгэлдэх талбай барих нь зүйтэй гэж шийдээд байгаа билээ.
Бадминтоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн сүүлд Британид 2003 онд зохиогдсон юм. Харин энэ жилийн дэлхийн аварга Парис хотноо болно. Тус тэмцээнд дэлхийн аварга БНХАУ-ын Линь Дань эрэгтэйчүүдийн төрөлд аваргын цомоо хамгаалан тоглох бол эмэгтэйчүүдийн төрөлд мөн Хятадын тамирчин Лью Лань аваргаа хамгаалан өрсөлдөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж