Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар буюу 240 мянга байхаар тогтоосон. Энэхүү өөрчлөлтийг өчигдрөөс /2017.01.01/ мөрдөж эхэллээ. Ингэснээр хуульд заасан торгуулиудын хэмжээ өсөх юм. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын туай хууль ЗХАБТХ/-ийн 35 дугаар зүйлд заасан “Хамгаалах бүс, хамгаалалтын малгай” хэрэглээгүй тохиолдолд өмнө нь 9600 төгрөгөөр торгож байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр 12,000 төгрөг болж өөрчлөгдөж байна. Мөн ЗХАБТХ-ийн 41 дүгээр зүйл “Тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн” тохиолдолд 24 мянган төгрөгөөр торгоно зэргээр торгуулийн мөнгөн дүн нэмэгдэж буй юм.
Д.УУДАМ