Шинэ жилийн баяр үргэлжилж байгаа ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор тус салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хэрвээ танд эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй бол өнөөдөр дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллахыг дуулгая.
Хүүхдийн түргэний тусламж үйлчилгээг доорхи утсанд хандан зөвлөгөө, тусламж, үйлчилгээ авах боломжтой.
№ | Байгууллагын нэр | Утасны дугаар |
1. | Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв | 362539 |
2. | Баянзүрх эрүүл мэндийн төв | 103 |
3. | Багануур дүүргийн эрүүл мэндийн төв | 70210846 |
4. | Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв | 70491003 |
5. | Налайх дүүргийн эрүүл мэндийн төв | 70233464 |
6. | Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв | 103 |
7. | Сүхбаатар Эрүүл мэндийн төв | 350793 |
8. | Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв | 103 |
9. | Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв | 70110716 |
Г.ХОРОЛ