АНУ-ын эрх баригчид Вашингтон ба Сан-Францискод ажиллаж байсан Оросын 35 дипломатыг нутаг буцаах шийдвэр гаргажээ. Тэдэнд 72 цагийн хугацаанд гарч явахыг сануулсан гэж Рейтер мэдээлэв.
Үүний өмнө АНУ-ын Сангийн яам тус орны сонгуулийн системийн эсрэг кибер довтолгоон хийсэн гэх хэргээр Оросын эсрэг авсан хоригийн жагсаалтаа шинэчлэн өргөжүүлсэн байна.
АНУ-ын Сангийн яамны хоригийн жагсаалтад ОХУ-ын Холбооны үндэсний аюулгүйн алба, Жанжин штабын Тагнуулын төв газар гэх мэт албадын ажилтнууд хамрагдлаа. Арванхоёрдугаар сарын 28-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өөрийн орны сонгуулийн кампанийн үр дүнд нөлөөлсөн гэх кибер довтолгоонд Оросыг дахин буруутгалаа.
Барак Обамагийн засаг захиргаа Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авна гэж мэдээлж байсан. Үүний хариуд нь Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэхдээ, АНУ-ын ерөнхийлөгчийн “бидний дараа галав юүлсэн ч падгүй” гэх зарчмыг түүх өршөөх нь юу л бол гэсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР