Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газраас аюулт осол, нөхцөл байдлын мэдээллийг гаргаад байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн Мөнгөтийн Ар гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 3 км/, иргэн Б, автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч, суусан тухай дуудлагыг 2016.12.31-ны өдрийн 07:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б-г аварч, мөн 5 тонны даацтай, 1тн өвс ачсан ”Рино” загварын автомашиныг Сэлэнгэ мөрнөөс татан гаргажээ. Аврах ажиллагаа 16:14 цагт дууссан байна.
Г.ХОРОЛ