Италид 650 метр гацуурыг “асаав”

Хуучирсан мэдээ: 2016.12.30-нд нийтлэгдсэн

Италид 650 метр гацуурыг “асаав”

Фото: страница Italy Augmented в Facebook

Италийн Умбрия мужийн нэгэн уулын энгэрт 650 х 350 метрийн шинэ оны гацуурыг асаажээ гэж Facebook дэх Italy Augmented мэдээлэв.

Дүрсийг бүтээхэд моднуудад өлгөсөн 730 чийдэнг ашиглав. Асар том гацуур 2017 оны нэгдүгээр сарын 10 хүртэл асна.

Сарын өмнө Ром хотноо шинэ оны гацуур босгосон нь италичуудын дургүйцлийг төрүүлжээ. Ромчууд түүнийг дэлхийн хамгийн муухай гацуур гэж нэрлэсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж