Сирид гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зуржээ

Хуучирсан мэдээ: 2016.12.30-нд нийтлэгдсэн

Сирид гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зуржээ

Фото: пресс-служба Кремля

Сирид гал зогсоох хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан бөгөөд энхийн хэлэлцээр эхлэхэд бэлэн болсон талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

“Бидний удаан хүлээсэн, ихээхэн хүчин зүтгэл гаргасан үйл явдал биеллээ олж эхэлсэн тухай мэдээг би хэдхэн цагийн өмнө хүлээж авлаа. Гурван баримтад гарын үсэг зурсан байна. Эхний баримт нь, Сирийн Засгийн газар ба зэвсэгт сөрөг хүчний хооронд байгуулсан Сирийн Арабын улсад гал зогсоох тухай юм. Гал зогсоох дэглэмийг хэрхэн сахиулах талаар хоёр дахь баримтад өгүүлсэн байгаа. Харин гурав дахь нь Сирийн асуудлыг зохицуулах энхийн хэлэлцээрийг эхлүүлэх тухай юм” гэж Путин пүрэв гаригт Гадаад хэргийн яам болон Батлан хамгаалах яамны тэргүүн нартай уулзахдаа хэлжээ.

Сирийн асуудлаарх эдгээр тохиролцоо нь Оросын бүс нутгийн түншүүд Турк, Ирантай ажилласны үр дүн гэж Путин тэмдэглэв. Гурван орон Сирийн энхийн зохицуулалтын хяналтыг өөртөө аваад зогсохгүй, үүний баталгаа нь болж буйг Путин онцолжээ. Гэхдээ энэ тохиролцоо маш эмзэг, анхаарал, тэвчээр шаардана гэдгийг тэр сануулж байна.

Мөн Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Сирид гал зогсоох ажиллагаа арванхоёрдугаар сарын 30-ны шөнө дунд эхэлнэ гэж мэдэгдлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж