Хуучирсан мэдээ: 2016.12.29-нд нийтлэгдсэн

Самуунт жил

Сэтгэл сэрдхийлгэсэн аллагууд, элитийн эсрэг дэлхийн эсэргүүцэл гээд доргион дуулиантай хэргээр 2016 он дүүрэн байлаа. 2016 нь эрс өөрчлөлт, тогтворгүй байдлын он боллоо. Террорист халдлагууд, Их Британид Brexit-ийн талынхан, АНУ-д Дональд Трамп гэнэтийн ялалтаа тэмдэглэлээ. Энэ гэнэтийн хэрэг явдлуудын үр дагавар бидний амьдралд олон жил нөлөөлнө.


Гуравдугаар сарын 22: Брюсселийг цус урсгасан цуврал дэлбэрэлт доргиов. Амиа золиослогч хоёр этгээд хотын нисэх буудалд, өөр нэг нь "Маальбек» метро станцад бөмбөг дэлбэллээ. Нийт 32 хүн амиа алдаж, 300 гаруй хүн нэрвэгдлээ. Исламын улс бүлэглэл энэ хэргийн хариуцлагыг өөртөө авчээ.


Афган гаралтай америк иргэн Омар Матин, Исламын улсад тангараг өргөөд зургадугаар сарын 12-д Орлондо хотын ижил хүйстнүүдийн Pulse гей клуб руу дайран орж 50 хүнийг хөнөөн 53 хүнийг шархдууллаа. АНУ-ын түүхэн дэх хамгийн их цус урсгасан террорын нэг нь энэ болжээ.


Зургадугаар сарын 23-нд Их Британид Европын холбооноос гарах эсэх талын бүх нийтийн асанл асуулга явагдан улсаа тусгаарлахын төлөө байгаа Brexit-ийн талын яллаа. Ерөнхий сайд Дэвид Кэмерон огцров. Их Британийн Засгийн газрыг Тереза Мэй толгойлсон бөгөөд Европын холбооноос гарах тодорхой төлөвлөгөө үргэлжилж байна.


Зургадугаар сарын 30-нд Азийн Дональд Трамп гэж нэрлэгдсэн, “залхаан цээрлүүлэгч” хочтой Родриго Дутерте Филиппинийн Ерөнхийлөгчийн албан тушаалд очлоо. Тэрбээр өмнө нь Давао хотын захирагч байжээ. Хар тамхины наймаачидтай өршөөлгүй, гэхдээ үр дүнтэй тэмцдэг түүний тушаалаар 600 гаруй хүн алагдаад байна. Дутартегийн ялалт нь дэлхийд популист улстөрчид хэрэг болсныг харууллаа. Сонгогдсоныхоо дараа тэр Орос, Хятадтай аальгүйтэж, АНУ-аас сална гэж мэдэгдсэн юм.


Долдугаар сарын 12-нд Гаагийн шүүх, газар нутгийн маргаантай асуудалтай арлуудад Хятадын сонирхол ор үндэсгүй гэсэн шийдвэр гаргав. Өмнөд Хятадын тэнгис өнөөдөр дэлхийн сөргөлдөөний нэг гол цэг болоод байна.


Долдугаар сарын 14-нд Ницце хотод Бастилийн шоронг эзэлсний өдрийг тэмдэглэж байх үеэр радикал исламист 31 настай Мохамед Булель ачааны машинаар Английн эрэгт цугларсан олны дайрлаа. Террорт 86 хүн амь үрэгдэж 400 гаруй нь шархаджээ.


Долдугаар сарын 16-нд Туркт төрийн эргэлт хийх оролдлого гарлаа. Цэргийнхний төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтэв.Туркийн лидер энэ хэрэг явдлыг сөрөг хүчнийхний эсрэг ашиглав. Туркийн Ерөнхийлөгчийн тушаалаар 16 мянган хүн баривчлагдаж, 16 телевиз, 23 радио станц, 45 сонин хаагдаж, 48 мянган хүнийг төрийн албанаас халжээ. Төрийн бүтэлгүй эргэлтийн хариулагыг АНУ-д амьдарч байгаа исламын номлогч Фетхуллах Гюленд тохлоо.


Долдугаар сарын 22: Мюнхений худалдааны “Олимп” төвд иран гаралтай, фашист үзэлтэй Давид Сонболи хүмүүсийг буудаж, есөн хүнийг хөнөөжээ. Дараа нь амиа егүүтгэсэн. Удалгүй мөн Берлинд мөн бусад хотуудад цуврал халдлага гарлаа. Тэднийг харин исламын радикалууд үйлджээ.

Арванхоёрдугаар сарын 19-нд Берлины Зул сарын яармаг дээр Анис Амри гэгч исламын дайчин ачааны машинаар хүмүүсийг дайрлаа. 12 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ. Дөрөв хоногийн хэргийн эзнийг Италид буудан устгасан.


Арваннэгдүгээр сарын 8-ны сонгуулиар тэрбумтан Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүний өрсөлдөгч Хилларийн талынхан АНУ-ын том хотуудад эсэргүүцлийн ажиллагаа явуулав. Сонгогчдын коллегийн гишүүдэд ихээхэн дарамт үзүүлсэн ч тэд Трампын төлөө саналаа өглөө. Шинэ Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө.


Арванхоёрдугаар сарын 9-нд Өмнөд Солонгосын Үндэсний чуулган Ерөнхийлөгч Пак Кын Хе-д импичмент зарлахын төлөө санал өгөв. Ерөнхийлөгч Пак удган, элдэв зальтнуудын нөлөөгөөр улс орноо удирдаж байсан хэмээн буруутгагдаж байна. Одоо Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж байгаа.


Арванхоёрдугаар сарын 15-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 11 жилийн дотор анх удаагаа Японд албан ёсны айлчлал хийлээ. Тэр өөрийн зорилтооо биелүүлэн дорно зүгт нэг алхам хийв. ОХУ, Японы хооронд байдаг арлын маргааныш энэ айлчлалаар шийдэж чадаагүйн улмаас Шинзо Абэгийн чансаа ихээхэн доошиллоо.


Арванхоёрдугаар сарын 14-15-нд Сирийн иргэний дайны нэг гол цэг болсон Алеппо хотыг исламчуудаас чөлөөллөө. Дөрвөн жил үргэлжилсэн сөргөлдөөн энэ хотод намжлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж