Зочдоо ”дулаацуулсан” МӨНГӨН ҮДЭШ

Хуучирсан мэдээ: 2016.12.31-нд нийтлэгдсэн

Зочдоо ”дулаацуулсан” МӨНГӨН ҮДЭШ

Сүхбаатарын талбайд өнөөдөр /2016.12.31/ “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнийг зохион байгууллаа. Шинэ жилийн баярын арга хэмжээнд зориулсан энэхүү тоглолтод урлагийн одод хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм. “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнд Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг, дуучин Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, бүжгийн хамтлагууд оролцлоо.

Хэдийгээр гадаа хүйтэн байсан ч гэлээ зочдын хувьд Сүхбаатарын талбайг дүүргэж чадсан. Харин зохион байгуулагчдын зүгээс зочдоо дулаацуулах нэгэн аргыг олсон нь энэ байсан юм.

“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний нэгэн агшинг хүргэж байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж