Макаод дэлбэрэлт болж, 13 хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Макаод дэлбэрэлт болж, 13 хүн гэмтжээ

БНХАУ-д харьяалагддаг тусгай засаг захиргаатай бүс нутаг болох Макаогийн томоохон худалдааны төвийн ресторанд мягмар гаригийн өглөө хий дэлбэрч, наад зах нь 13 хүн гэмтэж, гэмтсэн хүмүүсийн наймыг эмнэлэгт хүргэсэн байна.

Хэрэг явдал орон нутгийн цагаар мягмар гаригийн өглөө 07.00 цагийн орчимд болсон бөгөөд дэлбэрэлтэнд худалдааны төвийн ойролцоох “Алтан луу” зочид буудлын үүдний хэсэг өртөж, шилэн хаалга, цонхнууд нь хагарч гэмтжээ. Одоогоор дэлбэрэлт болсон хэсгийг хааж, гал сөнөөгчид цэвэрлэгээ хийж байгаа ба гал сөнөөгчид галын шалтгааныг хийн баллоноос хий алдагдсантай холбож тайлбарлажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж