Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн бэлгэнд боосоор байна

Хуучирсан мэдээ: 2016.12.30-нд нийтлэгдсэн

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн бэлгэнд боосоор байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо Дарь эхийн 5Д байрлах “Янгир хайрхан” ХХК-ийн “Хан хөхий” хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус дэлгүүр нь хадгалах хугацаа хэтэрсэн, савлагааны битүүмжлэл алдагдсан  бүтээгдэхүүнүүдийг бэлэгний уутанд савласан, мөн хадгалах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчил илэрсэн байна. Улмаар МХЕГ-аас хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг хураан авч захиргааны арга хэмжээ авчээ. Иймд иргэд аж ахуйн нэгжүүд худалдаанд боосон бэлэгний хугацааг шалгаж сайтар нягталж авахыг МХЕГ-аас санууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж