Дөрөв хоног дураараа зорчоорой

Хуучирсан мэдээ: 2016.12.29-нд нийтлэгдсэн

Дөрөв хоног дураараа зорчоорой

Өнөөдрөөс бүх нийтээр дөрөв хоног амарна. Уг нь маргааш буюу арванхоёрдугаар сарын 30-ны Баасан гариг ажлын өдөр байсан боловч энэ өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны Бямба гариг руу шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдсэн юм. Ингэснээр монголчууд 2016 оны сүүлийн долоо хоногийг дөрөв хоногт амарч үдэх бол 2017 оны зургаан хоног ажиллаж угтах юм.

Өнөөдрөөс замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалт дөрөв хоног үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын Цагдаагийн алба мэдээлж байна.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж