Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн ардчилал, залуучуудын холбооноос шилдэг манлайлагчдын дунд олгодог “Алтайн сарнай”-н эздийг тодруулдаг билээ. 16 дахь удаагийн “Алтайн сарнай”-н эзэд өнөөдөр/2016.12.31/ тодорлоо.
Нийгэм, эдийн засгийн бүхий л салбараас шилдгийг шалгаруулдаг “Алтан сарнай”-н эздийг дараах төрлөөр шалгарууллаа.
НИЙГМИЙН АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХҮНДЭТГЭЛИЙН ЦОМЫН ЭЗЭД
Нийгмийн ардчиллын төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан залуучууд, хамт олонд Монгол Ардын Намын даргын нэрэмжит шагналыг олгодог. Өөрөөр хэлбэл, нийгмийн ардчиллын төлөөх хүндэтгэлийн цомыг Доржпаламын Ганзориг хүртлээ.
Мөн энэ үйлст хувь нэмэр оруулсан баг хамт олныг намын даргын нэрэмжит шагналаар шагнадаг бөгөөд шагналыг
- Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо,
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэх суулгах төвийн Элэг шилжүүлэн суулгах төслийн багийнхан тус тус хүртлээ.
СПОРТЫН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН: МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ
Энэ удаагийн шагналын эзнээр “Рио 2016” олимпийн наадмын шагналт VIII байрын эзэн М.Анхцэцэг тодорлоо. Монголын туйванчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлээд түүний хувьд энэ жил оюутны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга болсноос гадна залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгөн медалийг хүртсэн юм.
СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН ОНЦ ОНЦЛОХ ХҮН: ХАРАНГА ХАМТЛАГ
“ Харанга” хамтлаг салбарынхаа онцлохоор тодорч, “Алтан сарнай”-н эзэд боллоо.
ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛС, ХҮМҮҮЛЭГИЙН ОНЫ ОНЦЛОХ: ГОНЧИГИЙН УНДАРМАА
Соёлын тэргүүний ажилтан, хошин урлаг, тайз, дэлгэцийн жүжигчин Гончигийн Ундармаа энэ жилийн "Алтан сарнай"-н эзэн боллоо. Тэрбээр өөрийн удирддаг “Итгэлийн танхим” Tөрийн бус байгууллагынхаа хүрээнд оны өмнөхөн тав дахь эмнэлгээ тохижуулан хүлээлгэн өгсөн билээ.
ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН: САЙНБУЯНГИЙН АМАРСАНАА
“Оюуны ундраа” группийн ерөнхий захирал Сайнбуянгийн Амарсайхан энэ шагналын эзэн боллоо. Тэрбээр 1992-2000 онд АНУ-ын Бизнесийн Удирдлага, эрх зүйн дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд 2004 оноос хойош Оюуны ундраа группийн ерөнхий захирлыг үүргийг гүйцэтгэж байгаа юм. 1700 гаруй ажилтантай тус групп уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт нилээд хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм.
НИЙГЭМ, УЛСТӨРИЙН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН: ЦЭНДСҮРЭНГИЙН САНДУЙ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй энэ удаагийн шагналын эзэн боллоо. Тэрбээр МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн Монгол Ардын Намын даргын үүрэгт ажилтай билээ. Өнгөрсөн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулан НИТХ-ын дарга болсон түүнийг энэ удаагийн "Алтайн сарнай"-н эзнээр тодруулжээ.
Нийгмийн ардчилал, залуучуудын холбооноос шалгаруулдаг 2016 оны “Алтайн сарнай”-н эзэд ийнхүү тодорлоо.
Ч.БОЛОР