Шинэ нисэх буудлыг нэгдүгээр сард комисс хүлээж авна

Хуучирсан мэдээ: 2016.12.30-нд нийтлэгдсэн

Шинэ нисэх буудлыг нэгдүгээр сард комисс хүлээж авна

Хөшигтийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудлыг хүлээж авах комисс өнөөдөр /2016.12.29/ хуралдаж, ирэх оны нэгдүгээр сарын 10-нд нисэх буудлыг ашиглалтад оруулахаар болжээ. Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сарын 2-өөс нисэх буудлыг хүлээж авах комисс нисэх буудлыг хүлээж авах ажлаа эхлүүлж, комиссын бүрэлдэхүүн ажиллах юм байна.  Нисэх буудлын ажил 99 хувьтай байгаа бөгөөд нэгдүгээр сарын 10-нд комисс хүлээж авч, ашиглалтад оруулах ажлыг эхлүүлэх шийдвэрийг хуралдаанаас гаргажээ.

Шинэ нисэх буудал ашиглалтад орсоноор жилд гурваас таван сая хүнд үйлчлэх боломжтой, 2000 гаруй ажлын байр нэмэгдэх боломжтой юм. Мөн жилд 22 мянган онгоц хөөрч, буух зурвас, нисэх хөдөлгөөний удирдлагын цамхаг, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан цэвэр, бохир усны хангамжийн байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа, монголдоо анхдагч болохуйц төсөл гэж дүгнэж буй.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж