Дархан-Уул аймгийн “Мөнгөн өвөл” баярын цэнгүүн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Найрамдал талбайд болно. Тус цэнгүүн 21:00 цагт эхлэх бөгөөд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож баярын мэндчилгээ дэвшүүлнэ. Мөн Залуучууд театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоороо дарханчууд та бүхэндээ бэлэг барих юм. Энэ өдөр төрийн байгууллагууд халуун цай, аарцаар иргэдэд үйлчилнэ.
Эрхэм Дарханчууд та бүхнийг “Мөнгөн өвөл” баярын цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
“МӨНГӨН ӨВӨЛ” БАЯРЫН ЦЭНГҮҮНИЙ ХӨТӨЛБӨР
ШИНЭ ЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС