Грек улсаас Бразилд суух элчин сайд Кириакос Амиридисийг тус улсын цагдаагийн ажилтан хөнөөжээ. Тэрбээр даваа гаригт/2016.12.26/ Рио-де-Жанейро хотын хойд хэсгийн Нова Игуаку дүүргээс сураггүй болсон юм. Бразилийн цагдаагийн офицер, Сержио Гомес Морейро элчин сайдыг хөнөөсөн болохоо Баасан гаригт /2016.12.30/ хүлээжээ. Энэ хэрэгт Бразилийн цагдаа нар гурван хүнийг сэжигтнээр татан баривчилсан аж. Сэжигтнүүдийн нэг болох Эдуардо де Мело нь 25 мянган ам.долларын хөлс авч гэмт хэрэгт тусалсан аж. Эдуардо де Мело нь Сержиогийн үеэл гэнэ.
29 настай Сержио Гомес Морейро аргаггүй хамгаалалт хийх үедээ элчин сайдыг хөнөөсөн гэж мэдүүлжээ. Түүнийг элчин сайдын эхнэртэй нууц амрагийн холбоотой байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Элчин сайд Кириакос Амиридис нь 10 настай охинтой аж. Цагдаа нар элчин сайдын цогцосыг өөрийнх нь нэр дээр түрээсэлсэн автомашинд шатаасан байсныг олжээ. Энэ хэрэгт Бразилийн засгийн газраас Грекийн талд эмгэнэл илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Б.ТУЯА