Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг зохион байгуулдаг. Энэ жилийн цэнгүүний үеэр Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замуудыг түр хугацаанд хаах юм байна. Цэнгүүн арванхоёрдугаар сарын 30-ний 18.00-01.00 цагийн хооронд болно.
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 31-ний оройн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчмын зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх учраас иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарди ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, УДЭТ, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж, баярын арга хэмжээндээ оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө. Цэнгүүний үеэр нийтийн тээврийн их багтаамжийн 658 автобус иргэдэд үйлчлэх юм байна.
Ш.ОЧ