Осолд орсон хоёр хүний биеийн байдал хүндхэн байна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Осолд орсон хоёр хүний биеийн байдал хүндхэн байна

Булган аймгийн Гурванбулаг сумын авто замд өнөөдөр өглөө 06.00 цагийн орчимд зам тээврийн осол гарсан тухай манай сайт мэдээлсэн билээ. Ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Булган аймгийн Цагдаагийн хэлтэстэй дахин холбогдоход, “АРА 2641 улсын дугаартай “Hyundai Мighty” маркийн автомашин Гурванбулаг сумаас хойш орших зам дээр осолдсон. Машинд зорчиж явсан дөрвөн хүний хоёр нь газар дээрээ нас барж, гэмтэл авсан хоёр хүнийг Архангай аймгийн Өлзийт сумын эмнэлэг рүү хүргээд байна” гэсэн мэдээлэл өглөө. Улмаар Архангай аймгийн Өлзийт сумын эмнэлгийн эрхлэгч, их эмчтэй утсаар холбогдож, эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүний биеийн байдлыг лавлахад, “Архангай аймгийн Түргэн тусламжийн төвд ирсэн дуудлагын дагуу манай эмч нар замын унаагаар ирж байгаад шаварт суусан байсныг очиж авчирсан. Одоогоор хоёр хүний биеийн байдал хүндхэн байгаа ч амь насанд нь халтай биш. Шаардлагатай эмчилгээ хийж байна” хэмээв. Ослын шалтгааны эцсийн дүгнэлт хараахан гараагүй ч замын эвдрэлээс болсон байж болзошгүй гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж