Ардчилсан намын даргад Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Ж.Батзандан нар өрсөлдөж буй. Тэд хамтдаа сурталчилгаагаа хийж, нэр дэвшигчдэдээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө 20 минутад багтаах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа аж.
Н.Алтанхуяг ихэвчлэн гомдол тавьж яваа бол, С.Эрдэнэ голдуу өөрийгөө л рекламдахад анхаарч байгаа аж. Л.Гантөмөр илүү бодлого ярихыг оролдож байгаа бол Д.Эрдэнэбат намаа яаж хөгжүүлэхээ тайлагнаж яваа гэнэ. Харин Ж.Батзандангийн поп хэрээс хэтэрч, өөрийгөө Бодончар мунхагтай өөрийгөө зүйрлэж яваа гэх. Үүнийг нь сонссон намын гишүүд нь Бодончар мунхагийнхаа талаар өөрөө ч уншсан болов уу даа гэж шоолж суугаа сурагтай.
Ардчилсан намын сумтай тав ийнхүү Алунгоо эхийн таван хүүхдээр өөрсдийгөө төсөөлөөд яваа нь үлгэрт үнэнхүү итгэж өссөнийх үү, өөрсдийнх нь тэнэгийнх үү гэлцэх хүмүүс байна.
Б.БАТ