Ардчилсан залуучуудын холбооноос мэндчилж байна

Хуучирсан мэдээ: 2016.12.31-нд нийтлэгдсэн

Ардчилсан залуучуудын холбооноос мэндчилж байна

Ардчилсан залуучуудын холбоо бол өөрийгөө өөрчлөх, улмаар нийгмээ, ирээдүйгээ эерэгээр өөрчлөх нийгмийн зүтгэлтэн залуусын нэгдэл юм. 2016 онд хийж бүтээснээ дүгнэн үнэлж, ирж буй шинэ онд хэрэгжүүлэх зорилтоо төлөвлөж байгаа энэ цаг мөчид Ардчилсан залуучуудын холбоо 2020 он хүртэлх үйл ажиллагааны төсөөлөл, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталж, аймаг, дүүрэг дэх салбар байгууллагуудынхаа үйл ажиллагааг уялдуулах, залуу эрдэмтэн судлаачдын клуб гэх мэт төрөл бүрийн сонирхлын бүлгүүдтэй хамтран ажиллах, түүнчлэн холбооныхоо гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, БНСУ, АНУ зэрэг оронд АЗХ-ны салбарыг байгуулахаар төлөвлөж байна.

Мөн Бодлогын зөвлөлийг дэргэдээ байгуулан АЗХ-ны аливаа бодлого, шийдвэрийг шинжлэх ухаанч судалгаанд тулгуурлан гаргаж байх нь ирэх оны бидний зарчим байх болно. Залуу хүн бүр хувь заяндаа эзэн нь байж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, сайн цагийг хамтдаа бүтээцгээе. Та бүхэн сайхан баярлаарай.

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ.

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Сүхбаатарын ДЭМЧИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж