146 мянган өрх шөнийн цагаар цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2016.12.30-нд нийтлэгдсэн

146 мянган өрх шөнийн цагаар цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ тогтоол 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлсэнээр шөний цагаар иргэд цахилгаанаа үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой болж байгаа юм.

Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах гэр хорооллын өрхүүд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл үнэ төлбөргүй ашиглах, цахилгаан эрчим хүчний өргүй байх, стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэрэг зохицуулалттай бөгөөд 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж