Жар гаруй хүн Австралийн хөгжмийн наадмаар гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.02-нд нийтлэгдсэн

Жар гаруй хүн Австралийн хөгжмийн наадмаар гэмтжээ

Австралийн Лорн хотноо болсон хөгжмийн наадам дээр гарсан эмх, замбараагүй байдлын улмаас 60 гаруй хүн гэмтэл бэртэл авчээ. Тайзнаас тайз руу шилжих үеэр зарим хүмүүс халтирч унасан нь ийм явдал болов. Бэртэл авсан хүмүүсээс 13 эмэгтэй 6 эрэгтэй ноцтой гэмтсэн байв. Тэд ууц нуруу тархи толгой, хавирга сүвээндээ олон тооны гэмтэл авсан байгаа гэж эмч нар мэдэгдэв.

Зохион байгуулагч нарынх нь хэлснээр, Австралийн DMA'S хамтлаг тоглож байх үеэр уг осол гарчээ. Үзэгчид London Grammar хамтлагийн тоглолтод амжихаар тэндээс хурдан гарах гэсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж