Гурван талт хэлэлцээр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Гурван талт хэлэлцээр эхэллээ

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны уулзалтын танхимд Монголын үйлдвэрчний эвлэл МҮЭ, Монголын ажил олгогч эздийн холбооны МАОЭХ төлөөлөл болон Засгийн газрыг төлөөлж НХХЯ-ны цалингийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар багш, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх асуудлаар гурван талт хэлэлцээр одоо хийж байна. МҮЭ-ийн удирдлага багш, эмнэлгийн ажилчдын  цалинг энэ онд багтаан 50 хувь, 2011 онд 60 хувь нэмэгдүүлэх гэсэн байр суурьтай байна. Харин НХХЯ тухайн салбарын ажилчдын цалинг энэ оны долоо болон 11-р дүгээр саруудад тус бүр 10 хувь нэмэгдүүлэх саналтай байгаа гэнэ. МАОЭХ нь НХХЯ-ны байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хэлэлцээр үргэлжилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж