Монголынхоо нийт ард түмэндээ, тэр дундаа бидэнтэй 33 жилийн турш хамт байгаа эрхэм ХЭРЭГЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ, АЖИЛЛАГСАДДАА угтан ирж буй шинэ оны гал халуун мэнд дэвшүүлье.
2016 онд ТАЛХ ЧИХЭР ХК нь “Хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Мянганы сорилтын сантай хамтран хүнсэн дэх ДАВС, ТОС, САХАРын хэмжээг дунджаар 13%-иар буурууллаа. Мөн Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 олон улсын стандартыг баталгаажуулж, Сорилтын Лабораторийн ISO 17025 стандартыг үргэлжлүүлэн итгэмжлүүллээ.
Сэлэнгэ, Дарханы хөрсөнд ургасан тариа буудайгаар үйлдвэрлэсэн түүхий эдээр хамгийн эрүүл, аюулгүй хүнсийг үйлдвэрлэж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг ямагт өндөрт байлгахын төлөө ажиллаж байгааг маань үнэлж Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн “Хэрэглэгчийн итгэмжит шилдгийн шилдэг хамт олон”-оор шалгаруулсан билээ.
2017 онд Бид Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны ISO 22000 олон улсын стандартыг баталгаажуулахаар хэрэгжүүлэлтийн шатандаа ажиллаж байна.
Айлчлан ирж буй 2017 ондоо та бүхний маань ажил үйлс бүтэмжтэй, эрүүл байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.