Google+ хуурамч нэртэй хүмүүсийг хасна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Google+ хуурамч нэртэй хүмүүсийг хасна

Олон нийтийн сүлжээнд  тэсрэлт хийгээд буй Google+ үйлчилгээ хуурамч нэрээр бүртгүүлж буй хэрэглэгчдийг хасах үйл ажиллагааг эхлүүлжээ. Эмх цэгцтэй загвар, бие биенээ харан видео чатаар ярилцах, олон бүлэг үүсгэх боломж зэргээрээ хүмүүсийг сайшаалыг хүлээгээд буй энэхүү сүлжээ эхнээсээ spam-аас сэргийлж, эмх цэгцтэй байлгах зорилго тавиад байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас хуурамч нэртэй хүмүүсийг эрчимтэйгээр устгаж эхэлжээ. Google компанийн хэвлэлийн төлөөлөгч “Google Plus сүлжээ сайтын хэрэглэгчийн профайлыг хараад бүх мэдээллийг авах болмжтойгоор хийсэн. Бидний сүлжээ жинхэнэ хүмүүстэй харицдаг жинхэнэ бодит ертөнц байх ёстой. Та бүхэн жинхэнэ нэрээрээ бүртгүүлж, гэр бүлийнхэн, ажлын хамтрагчид, нэг ангийнхан зэрэгтэйгээ холбоо тогтоох нь хялбар. Хэрвээ өөрийн нэрээр бүртгүүлээгүй тохиолдолд таны хаяг устах болно” хэмээжээ.

Н.Наран
     
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж