Улсын Хүүхэлдэйн театраас жил бүр шинэ жилийн баярыг тохиолдуулан “Хүслээр ирдэг шинэ жил” жүжигчилсэн тоглолтыг хүүхэд, багачууддаа зориулан тоглодог билээ. Энэ сарын 24-ний өдрөөс эхэлсэн тоглолт маргааш 14.00 цагаас сүүлийн удаа тоглох юм.
Үлгэрийн баатар, цаасан охидтой “Хүслээр ирдэг шинэ жил” тоглолтод саатахыг хүсвэл Хүүхэлдэйн театрыг зориорой.
Ч.БОЛ