“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Б.Саруул амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Б.Саруул амжилттай оролцлоо

Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн дунд зохиогддог “Miss deaf Mongolia”  тэмцээний энэ
оны “дэд мисс”-ээр шалгарсан Хан-Уул дүүргийн иргэн Б.Саруул хэмээх
охин энэ сарын зургааны өдөр Чех улсад болсон “Miss deaf World-2011”
тэмцээнд амжилттай оролцож, топ 10 миссийн нэгээр шалгарчээ. Чех улсад
болсон тус тэмцээнд дэлхийн олон орны хөгжлийн бэрхшээлтэй иргэд
оролцсон төдийгүй хагас сар гаруйн хугацаанд тэмцээний шалгаруулалт
явагджээ. Түүнийг энэхүү тэмцээнд амжилттай оролцсоныг үнэлэн Хан-Уул
дүүргийн наймдугаар хорооны Засаг Дарга Ё.Цацралтуяа “Ардын хувьсгалын
90 жил”-ийн ойн медалиар шагнасан байна.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж