15 мянган гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2016.12.28-нд нийтлэгдсэн

15 мянган гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагджээ

Ардчилсан намын даргын сонгуулийн өмнө намынхаа гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг хийж байгаа. Намын шинэчилсэн бүртгэлд 15 мянган гишүүн хамрагджээ. Бүртгэл 2017 оны нэгдүгээр сарын 6-нд дуусах бөгөөд бүртгэлийн хугацааг сунгах шийдвэр одоогоор гаргаагүй байгаа гэлээ.

Ардчилсан нам Их хурлаараа намын гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж, шинэчилсэн бүртгэлд орсон, нэг жилийн 1200 төгрөгийн татвараа төлсөн намын гишүүд АН-ын даргад өрсөлдөж байгаа таван нэр дэвшигчид санал өгөх боломжтой болох юм. Намын шинэчилсэн бүртгэлд хамрагдах АН-ын гишүүд иргэний үнэмлэхтэйгээ сум, аймаг, дүүргийнхээ намын хороонд бүртгүүлж, өргөдөл бөглөх, намын татвараа төлсөн баримтаа авч очиж, шинэчилсэн бүртгэлдээ хамрагдах юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж