УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 79.6 хувийн дэмжлэг хүлээн батлагдлаа. Уг тогтоол батлагдсанаар Хөгжлийн банкны дүрмийн санг 1 их наяд төгрөгөөр үе шаттай нэмэгдүүлэх боломжтой болж байна.
Мөн Монгол Улсын Хөгжлийн банк, Засгийн газар хооронд улсын төвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагыг харилцан суутгах замаар шийдвэрлэж, зохистой харилцааны төвшинг сайжруулах болж байна.
Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Хөгжлийн банкны санхүүгийн суурь үзүүлэлтүүд сайжирч, цаашид шинээр эх үүсвэр татан төвлөрүүлэх болон эх үүсвэрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэх аж.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.
Г.ДАРЬ