Талбайн теннисний нээлттэй тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2016.12.29-нд нийтлэгдсэн

Талбайн теннисний нээлттэй тэмцээн болж байна

Монголын талбайн теннисний холбооноос нээлттэй тэмцээнийг арванхоёрдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн Англи /хуучнаар Эрэл/ сургуульд дээр зохион байгуулж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тэнгэрийн хишиг Опен” тэмцээн өчигдөр өсвөрийн тамирчдын тэмцээнээр эхэлсэн. Өнөөдөр насанд хүрэгчдийн ангилалд, 31-ний өдөр ахмад, сонирхогчдын аваргуудыг тодруулах аж.

Оны төгсгөлд болдог “Тэнгэрийн хишиг Опен” тэмцээнд оролцохыг хүсвэл mta_1990@magicnet.com хаягаар бүртгүүлэх буюу 9908-9821 дугаараас лавлаарай.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж